Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр энэ сарын 9-ний шөнө шөнө 17 давхар барилгаас унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ийнхүү хэллээ.
"Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөр олон жил мэргэжлээрээ ажилласан. Өөртэй нь холбогдоход Тайландын цагдаагийн байгууллага урьдчилсан байдлаар золгүй явдал гэж дүгнэсэн. 3 хүүхэдтэй, бага хүүгийнх нь бие муу. Өөрөө бараг ярьж чадахгүй маш хэцүү байгаа. Хэнд ч тохиолдож магадгүй учраас хүнийх нь хувьд ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна. Хуультай улсад байгаа учраас өөрт нь итгэж байгаа. Элчин сайдын хувьд энэ жил хугацаа нь дуусаад ирнэ"
Сэтгэгдэл үлдээх