БНСУ-ын алдарт жүжигчин Choi Jung Woo өнөөдөр буюу 5 сарын 27-нд 68 насандаа таалал төгсжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, тэрээр сүүлийн хэдэн жил сэтгэл гутрал, сандрах эмгэгтэйгээ тэмцэж байсан аж.
Харин түүний харьяалагддаг Bless энтертайнментаас “Нас барсан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна” гэж мэдээлжээ.
1957 онд төрсөн тэрээр 1975 онд “Жүжигчний амьдрал” жүжгээр урлагийн гараагаа эхэлсэн. Choi Jung Woo “God’s Quiz” цуврал, “Two Cops,” “Public Enemy 2,” “Sympathy for Lady Vengeance,” “The Chaser,” “Brilliant Legacy,” “Prosecutor Princess,” “Gumiho: Tale of the Fox’s Child,” “Midas,” “My Daughter Seo Young,” “Master’s Sun,” “Call It Love,” “Tyrant,” “Who Is She!” болон “The Tale of Lady Ok” зэрэг алдартай бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн юм.
Түүний сүүлийн замд нь үдэх ёслолыг 5-р сарын 29-ны өглөө 10 цагт хийх аж.
Сэтгэгдэл үлдээх