Хонгконгийн хулсны ихэр бамбаруушид Жиа Жиа, Дэ Дэ гэх нэр өгчээ

Б.Сувданзаяа
2025-05-27

Хонгконгийн Ocean Park амьтны хүрээлэнд төрсөн анхны аварга хулсны ихэр бамбаруушид Жиа Жиа, Дэ Дэ гэх нэр өгчээ. Ихрүүд наймдугаар сард мэндэлснээр тэдний ээж Ин Ин нь дэлхийн хамгийн өндөр настай панда эх болсон юм. 

Ocean Park болон Хонгконгийн Соёл, Спорт, Аялал жуулчлалын товчоо хамтран олон нийтийн дунд нэр сонгох уралдаан зохион байгуулж, оршин суугчдаас 35,700 гаруй санал хүлээн авсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн хамгийн утга төгөлдөр, бүтээлч нэрсийг сонгон авч, Жиа Жиа, Дэ Дэ гэх нэрсийг зарласан. 

"Jia" нь хятадаар "дэмжлэг", "гэр бүл", "аз жаргал" гэсэн утгатай. Энэ нэр нь гэр бүлийн эв нэгдэл, ард түмний аз жаргал, улс орны хөгжил дэвшлийг бэлгэддэг байна. Харин Эр бамбаруушийн "Де" нь "амжилт", "ёс суртахуун" гэсэн утгатай. Энэ нь Хонгконг бүх зүйлд амжилттай байхыг бэлгэддэг гэж цэцэрлэгт хүрээлэнгийнхэн мэдэгдсэн юм. 

Ocean Park-ын дарга Пауло Понг хэлэхдээ, хулсны баавгайн англи нэрийг Мандарин хэлээр дууддаг уламжлалыг дагасан. "Жиа" гэдэг нь Кантон хэлээр эгч гэсэн үг шиг сонсогддог бол "Дэ Дэ" нь дүүгийн тухай Кантон хэллэгтэй адилхан сонсогддог. "Энэ бол маш эерэг хос нэр" гэж тэрээр хэлсэн юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe