Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ-т АТГ-аас шалгалт хийж байна

.Graph
2025-05-27

2025 оны 5 сарын 13-нд нэр бүхий иргэдээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий иргэдэд холбогдох гомдлыг АТГ-т хүргүүлсэн. 

АТГ-ын зүгээс гомдлын дагуу хяналт, шалгалтыг зохион байгуулж, гомдолд дурдагдсан этгээдүүдээс тайлбар авч, нотлох баримтуудыг гаргуулж байгаа аж. 

Энэ талаар АТГ-ын комиссар Б.Билэгт “Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгахдаа зөвхөн шалгагдаж буй этгээдүүдээс өгсөн баримтууд дээр үндэслэхгүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч байгууллага болох санхүүгийн болон төрийн эрх бүхий бусад байгууллагуудаас авсан лавлагаа, мэдээлэл, баримтад үндэслэн дүгнэлт гаргана” гэв. 

Хуулийн дагуу гомдлыг шалгах хугацаа 30 хоног байдаг бөгөөд шаардлагатай бол дахин 30 хоногоор шалгалтыг сунгах юм. 

Мөн Авлигын эсрэг хуулийн 13.4 дээр заасны дагуу “Монгол Улсын Засгийн газрын тэргүүн буюу УИХ-ын гишүүн” гэдгээр нь хөрөнгө орлогын мэдүүлэгт нь хяналт шалгалт хийж эхэлсэн аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe