Miss Grand International 2024 тэмцээний тэргүүн мисс Рэйчел Гуптагийн титмийг хураалаа

.Graph
2025-05-28

2024 оны 10-р сард Тайландад болсон Miss Grand International 12 дахь удаагийн тэмцээний тэргүүн миссийн титмийг Энэтхэг улсын мисс Гупта хүртсэн билээ. Тэгвэл түүний титмийг хураах шийдвэрийг 5 сарын 28-ны Лхагва гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан  Miss Grand International байгууллага зарлалаа. 

Miss Grand International байгууллага мэдэгдэлдээ “Рэйчел Гуптагийн Miss Grand International 2024 цолыг цуцалж, нэн даруй хүчин төгөлдөр болсныг зарлаж байна. Тэрээр үүргээ биелүүлээгүй, байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр өөр гаднын төсөл хөтөлбөрт хамрагдсан, Гватемал руу хийх хуваарьт аялалд оролцохоос татгалзсан учир цолыг нь хураах шийдвэр гаргасан” хэмээн дурдсан. Мөн титмийг 30 хоногийн дотор MGI-ийн төв оффист буцааж өгөхийг хүсэж байна хэмээсэн  юм. 

MGI-ийн мэдэгдэл гарсны дараахан Мисс Рэйчел мэдэгдэл гаргасан бөгөөд тэрээр “Би 2024 оны Grand International миссийн суудлаасаа бууж, титмээ эргүүлэн өгөхөөр шийдсэн. Титэм зүүх нь миний амьдралын хамгийн нандин мөрөөдлийн нэг байсан. Гэсэн хэдий ч титэм хүртсэний дараах сарууд чимээгүйхэн тэвчихийн аргагүй хортой орчинд өнгөрлөө. Энэ шийдвэрийг зүгээр ч нэг гаргасангүй. Ойрын өдрүүдэд би энэ хүнд хэцүү аяллын цаад нарийн ширийн зүйлийг хуваалцсан бүрэн хэмжээний видеог гаргах болно” хэмээн мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe