70 гаруй жилийн түүхтэй Төрийн ордон анх удаа хүүхдийн өрөөтэй болжээ

.Graph
2025-05-30

Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг өнөөдөр нээж, анхны зочдоо хүлээн авлаа.

Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөндөө хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр тодорхойлсны дагуу иргэндээ ээлтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байна.

Бүх шатны байгууллагууд хүүхдийн өрөөтэй болсноор албан хаагчдын сэтгэлж ханамж, ажлын бүтээмж нэмэгдэж, хүүхдүүд цагийг бүтээлч, үр дүнтэй өнгөрүүлж, хамтдаа хөгжих боломжтой болно.

Хүүхдийн өрөөнд:

  • Өв соёлоо таниулсан уламжлалт тоглоом, наадгай
  • Шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, түүхэн ном зохиолууд
  • Гэрийн даалгавраа хийхэд туслах гарын авлага, сурах бичгүүд
  • Танин мэдэхүйн болон төрөлжсөн сувгууд үзэж сонирхох боломжтойгоор тохижуулжээ.

Хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэдэх өрөөнд тэднийг хүлээнгээ ном уншиж, тоглож наадах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe