Монгол Улсын Ерөнхий сайдыг энэ сарын 2-3-ныг шилжих шөнө УИХ-ын тогтоолоор огцорсонд тооцсон. Дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
Тэгвэл дараагийн Ерөнхий сайдыг томилтол одоогийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх учиртай. Иймд тэд тов ёсоор хуралдлаа.
Ээлжит хуралдаанаар
- Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах т ухай хуулийн төсөл
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төсөл
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл
- Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаврын талаар зэрэг 28 асуудал хэлэлцэж байна.
Сэтгэгдэл үлдээх