Зам тээврийн ослын хэмжилтийг дрон ашиглан шийдэж, цаг хэмнэх боломжтой

.Graph
2025-06-04

НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын “MGIS” компанийн захирал Ким Жун Вү, ахлах инженер Хан Сун Ён нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар авто замын түгжрэлийг үүсгэж буй хүчин зүйлийн нэг болох зам тээврийн ослын буруутан болон хохирлыг цагдаагийн ажилтан очихгүйгээр дрон болон АI технологи ашиглан хэрхэн богино хугацаанд шийдвэрлэх боломжтой талаар санал солилцлоо.

Учир нь нийслэлийн зам тээврийн ослын дуудлагын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн гэх дуудлага эзэлдэг байна.

Энэ тохиолдолд цагдаа ослын газар түгжрэлээс хамаарч дунджаар 15-40 дараа очдог бол ослын газар хэмжилт хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулахад багадаа 30 минутаас дээш хугацааг зарцуулдаг байна. Үүнээс хүнд төрлийн ослын газарт 2 цаг ажиллах тохиолдол ч гардаг байна. Хамгийн гол нь энэхүү хугацаанаас хамаарч тухайн орчмын авто замд түгжрэл үүсдэг бөгөөд нийслэлийн түгжрэлийн тулгамдсан асуудал болоод байгааг албаныхан хэллээ.

НИТХ-ын дарга А.Баяр “Цагдаа заавал ослын газар очихгүйгээр дрон нисгэж, зураг авч, мэдээллийг системд илгээх. Илгээсэн мэдээллийг AI технологийн тусламжтайгаар боловсруулж хэн буруутай, хэдэн төгрөгийн хохирол гарсныг тогтоодог болох нь тэргүүний зорилго. Тухайн жолооч нар ч ослын зургаа систем рүү илгээж болно гэсэн үг. Дүүрэг болгон замын хөдөлгөөний удирдлагын төвтэй. Энэ төвөөс дроноо удирддаг систем л шаардлагатай байна. Хоёрт цагдаа, даатгал зайлшгүй очих тохиолдол буюу хүний эрүүл мэнд, амь нас хохирсон ч юм уу, эсвэл 3-4 машин мөргөлдсөн, хайс хашлага мөргөсөн тохиолдолд цагдаа дронтойгоо очиж нисгээд шаардлагатай зураг, дүрсээ авах. Ослын нөхцөл байдлаас хамаарч дрон нисгэж цаг хугацааг хэмнэх, ослоос шалтгаалсан түгжрэлийг үүсгэхгүй байх л зорилго тавиад байна. Энэ чиглэлээр дроны системийн хөгжүүлэлт хийх боломжтой юу” гэдгийг тодрууллаа.  

“MGIS” компанийн захирал Ким Жун Вү “Бид БНСУ-даа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газартай хамтран ажилладаг. Систем хөгжүүлэлт, дрон зураг авалт, борлуулалт гэсэн хэлтэстэй. Зам тээврийн ослын газарт дроныг ашигласнаар цаг хугацааг 60-70 хувь хэмнэж байгаа судалгаа гарсан. Дроны үйлдвэрлэл, хөгжүүлэлт дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байна.

АНУ, ОХУ зэрэг орнуудад дроныг зам тээврийн ослын, тэр дундаа мөрдөх ажиллагаанд ашиглах болсон.

Монголд ч гэсэн энэ чиглэлээр дроны системийг хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Гол нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд олон хэмнэлтийг хийх боломжтой. Та бүхний хүсэж буй системийн хөгжүүлэлтийг хийхэд эхний ээлжид дата мэдээлэл цуглуулах, судалгаа, туршилт хийх гээд багагүй хугацаа орох ч хамтарч ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Mungu ideh arga ni ulam nariisaad baih yumaa. nadaas door hunuus baidag yum baihdaa

Urjin

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe