Өчигдөр буюу 6 сарын 5-нд Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, тус тус 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж, 9 хоног баривчлах шийтгэл тус тус оногдуулсан билээ. Энэ дагуу тэднийг нэг машинд суулган, ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр баривчлах анги руу авч явж буй зураг цацагдсан.
Тэгвэл Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдлоо шүүхэд хүргүүлж, шүүхээс давж заалдах гомдлыг үндэслэн баривчлах шийтгэлийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийн гарчээ. Улмаар шүүгчийн захирамжийн дагуу Ж.Энхжаргаланг өчигдөр 19.00 цагийн үед сулласан байна.
Сэтгэгдэл үлдээх