Төсвийн байнгын хорооны өнөөдөр хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээд УИХ-ын Тамгын газраас тодруулж үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэв.
Татвар нэмсэн асуудал зөв байсан бол 33 мянган иргэнээс гомдол гаргаж, Төсвийн байнгын хороо хэлэлцэхдээ хүрэхгүй байсан гэдгийг гишүүд онцоллоо.
Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын автотээврийн албан татварын хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан 4 төрлийн автотээврийн хэрэгслийн жилд төлөх татварын хэмжээг 2010 оныхоос 3 дахин нэмэгдүүлж байв.
Ажлын хэсгээс НИТХ-ын татвар нэмэгдүүлэх, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу, олон нийтийн санал асуулга авах асуудалд процессийн алдаа гаргасан байх магадлалтай тул нутгийн өөрөө удирдах байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харж, засаж сайжруулах, цаашид гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэд, олон нийт, бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулж, гарсан үр дүнд тулгуурлан шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмыг үндэслэн Төсвийн байнгын хорооны Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэх санал гаргасан.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, Ө.Гэрэлт-Од, Ч.Эрдэнэ, Л.Энхбаяр нарын танилцуулгыг хийж, санал хураалт явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авснаар Ө.Гэрэлт-Одыг орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэхээр боллоо.
Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа баталлаа. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2025.6.25-нд зохион байгуулахыг дэмжив.
Сэтгэгдэл үлдээх
Xuraasan tatvara zuv zgr bga brothure soliod nymbaatarin shaxaasig xeregjuuled bxd nude anias za nem2 geed bj bxiin gne zgr baigaad uguusei.
Bilguun
Дэмжих үү?
1 0