Гүйцэтгэх эрх мэдлийг гартаа авсан Г.Занданшатар долоо хоногийн дотор буюу ирэх пүрэв гарагт Засгийн газраа бүрдүүлэх ёстой. Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр энэ долоо хоногт багтааж буюу өнөөдрийн баасан гарагт танхимаа бүрдүүлнэ гэдгээ илэрхийлээд байсан юм.
Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн худалдаан тарж, Ерөнхий сайд шинэ Засгийн газраа танилцуулахааргүй боллоо. Энэ цаг үед МАН-ын бүлгийн 30 гишүүн санал хүргүүлэв.
Саналд шинээр бүрдэх Засгийн газар дараах гурван шалгуурыг хангасан байх ёстой хэмээн тодорхойлжээ.
Саналыг УИХ-ын гишүүн Э.Болормаа манлайлан боловсруулсан ба "МАН-ын 68 гишүүний 39 нь шинээр сонгогдсон. Олон нийтийн хүлээлтэд хүрэхүйц мэргэжилтнүүд жагсаалтаар суудал авсан. Энэ шинэчлэлийг анхаарах, мэргэжлийн ур чадварыг харгалзаж Засгийн газраа бүрдүүлэх хэрэгтэй. Би зарчим ярьж байгаа учраас шууд хэлье. Надад Засгийн газарт орох санал ирвэл би ямар нэг сайдаар ажиллахгүй" хэмээн мэдэгдсэн.
Энэхүү үйл явдал МАН-ын намыг талцуулж, шинэ, хуучнаараа хуваагдан Засгийн газар бүрдүүлэхэд төвөгтэй нөхцөл үүсгэж байна хэмээн олон нийт хардаж байгаа юм.
Ялангуяа "гулсуурын" хэмээн нэрийддэг улиран томилогддон сайд нарын хувьд таагүй мэдээ. Харин үүнд МАН-ын бүлгийн гишүүн Баярбаатар "МАН-ын дотор хуваагдал байхгүй" хэмээн хариулж байв.
Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын танхимаа хэрхэн бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх ба дээрх саналыг шийдвэртээ тусгах эсэх нь тодорхойгүй байна.
Албан бичгийн зургийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын цахим хуудсаас авав.
Сэтгэгдэл үлдээх