Бээжин, Ханжөү хотод танилцах аялалтай “Хөх зөгий” сургалтын бүртгэл эхэллээ

.Graph
2025-06-16

“Хөх зөгий” Хятад, АСЕАН-ы орнуудын бизнесийн орчныг судлах, танилцах 6 сарын эрчимжүүлсэн сургалтыг Дорнын түншлэл бизнесийн зөвлөл  зарлалаа.

Сургалтын хүрээнд БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн Эдийн засгийн холбооны улсуудын эдийн засаг, бизнесийн орчны талаар төрийн бодлого, бизнесийн байгууллагуудын ажиллах зарчим, соёл, хамтын ажиллагааны онцлог зэрэг онолын мэдлэг судална. Мөн бүс нутгийн бизнес эрхлэгчидтэй хэлхээ холбоо тогтоох арга барилыг эзэмшиж, эдгээр улсуудын судалгааны хүрээлэн, цахим орчноос үнэн бодит мэдээ мэдээлэл шүүн олох тухай гарын авлагатай танилцах аж.

Эрчимжүүлсэн сургалтын баг 2025 оны 10-р сард БНХАУ-ын Бээжин, Ханжөү хотуудын хил дамнасан цахим худалдааны чөлөөт бүсүүд, хэвлэл мэдээллийн байгууллага, франчайз сүлжээ компаниудын үйл ажиллагаатай танилцах дадлага хийнэ.

“Хөх зөгий” эрчимжүүлсэн сургалтад 20 ба түүнээс дээш насны Монгол Улсын иргэн нас, хүйс, ажил мэргэжил харгалзахгүй бүртгүүлэх боломжтой.

Сургалтад элсэхийг хүсэгчид доорх QR кодоор дамжин Google forms хуудсанд бүртгүүлэх ба 3-5 минутад багтсан хувийн видео танилцуулгыг бүртгэлийн хуудсан доторх цахим шуудан руу илгээнэ. Таны илгээсэн видео танилцуулгад хувийн намтар, ажлын туршлага, сургалтад элсэх болсон шалтгаан, зорилго, зорилт зэрэг мэдээллүүд багтсан байх бөгөөд зохион байгуулагчдын зүгээс видео танилцуулгыг үндэслэн 30 хүртэлх тооны оролцогчийг сонгон шалгаруулж эргэн мэдэгдэнэ. 

Дорнын түншлэл бизнесийн зөвлөлөөс сургалтыг 90-с дээш хувийн ирц, оролцоотой дүүргэсэн оролцогч нарт сертификат олгож, цаашид хамтран ажиллана.

Сургалтын онолын мэдлэг олгох багц хичээл доорх хуваарийн дагуу 100 хувь танхимаар явна. 

Сургалтын хичээллэх хуваарь: 

  1. 2025 оны 06-р сарын 26,27,28-ны өдрийн 13:00 – 18:00 цаг 
  2. 2025 оны 08-р сарын 21, 22, 23-ны өдрийн 13:00 – 18:00 цаг
  3. 2025 оны 09-р сарын 25,26,27-ны өдрийн 13:00 – 18:00 цаг
  4. Танилцах дадлага 2025 оны 10-р сарын 11-с 18-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Ханжөү хотуудад болно. Эхний 3 сарын сургалтад ирц, оролцооны оноогоо 100 хувь цуглуулсан оролцогчдын дадлага ажлын замын зардал, зочид буудал, бусад зардлыг зохион байгуулагчдын зүгээс бүрэн хариуцана. 
  5. 2025 оны 11-р сарын 6,7,8-ны өдрийн 13:00 – 18:00 цаг 
  6. 2025 оны 12-р сарын 4,5,6-ны өдрийн 13:00 – 18:00 цаг
  • Бүртгэл эхлэх, дуусах хугацаа: 2025 оны 06-р сарын 16-ны 12:00 цагаас 20-ны 18:00 цаг хүртэл
  • Сургалтын төлбөр: 1 800 000 төгрөг
  • Холбоо барих утас: 88637115 

Жич: Сургалтад бүртгүүлэхийг хүсэгчид сургалтын сэдэв, удирдамж, хөтөлбөрийг дээрх утсаар холбоо барин сургалт хариуцсан ажилтнаас дэлгэрэнггүй байдлаар хүлээн авч болно.

Бүртгэлийн QR код:

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe