Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв 2025 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг танилцууллаа. Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 69 улсаас 65-д эрэмбэлэгджээ.
Нийт 100 оноо авахаас 40.91 оноо авсан нь өмнөх оноос 5.39 оноо буурч, 4 байр ухарсан үзүүлэлт юм.
Үүнд Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлгийн оноо, эрэмбэ бүгд буурсан нь нөлөөлжээ.
Дээрх үндсэн 4 бүлгээс "Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа" бүлэг 3.76 оноогоор буюу хамгийн ихээр буурсан байна.
Өрсөлдөх чадварын 2025 оны үр дүнгээр Швейцар улс тэргүүлж, Сингапур удаалж, Хонг Конг, Дани, Арабын Нэгдсэн Эмират, Тайван, Ирланд улсууд эхний байрт эрэмбэлэгджээ.
Эх сурвалж: Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв
Сэтгэгдэл үлдээх