Positive.news - Дэлхийд нэр хүндтэй мэдээллийн агентлагууд 89 хувь төслийг эхлүүлжээ. Энэхүү төсөл нь байгаль орчны талаар санаа тавьдаг "чимээгүй олонхын" дуу хоолойг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн цаг уурын мэдээний ажилд нэгдэж, тэдний бодож байгаа шиг ганцаараа биш гэдгийг харуулах зорилготой юм. Тодруулбал дэлхийн хүмүүсийн 89% нь засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийн талаар илүү хүчтэй арга хэмжээ авахыг хүсэж байгаа ч олонх нь өөрсдийгөө цөөнх гэж буруу үзэж, үг хэлэхээс эргэлздэг байна.
Уг санаачилгыг дэмжиж буй мэдээллийн хэрэгслүүдэд сэтгүүлзүйн салбарын The Guardian, Time сэтгүүл, Reuters, Al Jazeera зэрэг агентлагууд багтаж байгаа юм.
Сар тутмын The Nation сэтгүүлийн хүрээлэн буй орчны талаар сурвалжлагч Хертсгаард: Дөрөвдүгээр сард "Эх дэлхийн өдөр"-өөр нээлтээ хийснээс хойш 89 хувь гэсэн тугийн дор хэвлэгдсэн түүхүүд олон зуун сая үзэгчдэд хүрч байна. Уг төсөл цаашлаад ч үргэлжилнэ гэж нэмж хэлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх