БНСУ-ын алдарт BigBang хамтлагийн дуучин Taeyang, соло дуучин Ailee нарын Монгол Улсад хийх тоглолт 2 өдрийн дараа болох гэж байна. Одоогоор тоглолтын VIP болон Fan Zone хэсгийн тасалбарууд зарагдаж дууссан бөгөөд энгийн тасалбар, хосын багц, 3 найзын багцын тасалбар цөөн үлджээ.
Энэ удаагийн тоглолт Монгол, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог.
Манай улсын аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, соёлын салбарт эерэг нөлөө авчрах уг тоглолтыг монголын томоохон аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэж, хамтран ажиллаж буй.
Тухайлбал, тоглолтын хамтрагч байгууллагаар Монголын Иргэний Агаарын Тээвэр буюу МИАТ ажиллаж байгаа бөгөөд Солонгосын алдартай уран бүтээлчдийг аюулгүй тээвэрлэн, монголын агаарын тээврийн салбарыг сурталчлах юм. Ийнхүү хамтран ажилласнаараа дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн стандартад үйлчилгээ, тав тухаараа нийцэж буйгаа харуулж буй хэрэг.
Дараагийн онцлох ивээн тэтгэгч бол мэдээж “UbCab”. Нийтийн тээврийн салбар буюу такси үйлчилгээний салбарт томоохон байр суурь эзлэгч, аюулгүй, хурдан шуурхай үйлчилгээтэй UbCab-ын хамт олон гурван өдрийн турш, 24 цагаар Taeyang, Ailee тэргүүтэй уран бүтээлчид, арын албаныханд тээврийн үйлчилгээ үзүүлэх аж.
Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед салбартаа тэргүүлэгч монголын аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлчилгээгээ дэлхийн оддод сурталчлах боломж гарах нь.
Тоглолтын үеэр Pepsi, Aquafina, Terra, Jinro Soju зэрэг уух зүйлс зарагдах юм. Австралийн хамгийн үржил шимтэй хөрсөнд ургасан 100% цэвэр амуу соёолж болон 100% цэвэр хөрөнгөөр исгэсэн Terra шар айргийг “Баясах Хульж” ХХК монгол хэрэглэгчдийн гарт хүргэж буй.
Энэ мэтчилэн “Эх орны брэнд Эвсэг” уриатай “Эвсэг” ХХК, Univision, Look TV, Mot Forex, Adore, Vault гэхчлэн томоохон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байгаа аж.
Ташрамд, тоглолтод Morningstar, Tsetse, FOUX, Doid, AM-C зэрэг монгол уран бүтээлчид хамтран оролцох бөгөөд харуул хамгаалалтын 550 ажилтан ажиллах юм.
Taeyang, Ailee нартай уулзахад 2 хоног үлдлээ. Та бэлэн үү?
Тасалбар худалдаалах албан ёсны линк: https://shoppy.mn/products/superconcert-250621
Сэтгэгдэл үлдээх