Business Wire - Энэ жил Олимпын наадмын өлгий нутаг Грект хүн дүрст роботуудын анхны олимп болно. Тус олимп 8-р сарын 29-өөс 9-р сарын 2-ны хооронд зохиогдох бөгөөд олимпоос санаа авсан тоглоомуудад хүн дүрст роботууд оролцож, өөрсдийн ур чадвар, оюун ухаанаа харуулах юм. Тодруулбал Гуманоидууд спринт, үсрэлт, жад шидэлт зэрэг тоглоомуудад оролцож, ур чадвар, авхаалж самбаа, мэдрэхүйн хөдөлгөөний зохицуулалтаараа өрсөлдөнө.
Мөн зочид хиймэл оюун ухааны салбарын дэлхийн тэргүүлэгчид мэргэжилтнүүдийн яриа, семинарыг сонсож, роботуудтай ярилцаж, "физик оюун ухаан" хэрхэн ажилладаг талаар мэдлэг авах интерактив сургалтуудад оролцох боломжтой байна.
Энэхүү олимп нь бүх насныхны анхаарлыг татахуйц орчин үеийн хүн дүрст роботууд, бүтээгчид, судлаачид, инженерүүд, оюутнуудыг нэг дор цуглуулах дэлхийн хэмжээний цугларалт юм. Хиймэл оюуны технологийг хөгжүүлэгч Acumino-ийн санаачлан гарааны бизнесийг дэмжигч Endeavor Greece байгууллагатай хамтран зохион байгуулах бөгөөд буй энэхүү арга хэмжээ нь хүмүүс болон машинууд хэрхэн суралцаж, хувьсан өөрчлөгдөж, бие биедээ урам зориг өгч болохыг гэрчлэхэд дэлхий нийтийг урьж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх