BBC - Ерөнхийлөгч Дональд Трамп Иран-Израилын мөргөлдөөнд АНУ хөндлөнгөөс оролцож, Иранд цохилт өгөх эсэхээ хоёр долоо хоногийн дотор шийднэ гэж Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мэдэглээ.
Өнгөрсөн долоо хоногт Израил Иранд цохилт өгч эхэлснээс хойш АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи нар хямралыг дипломат аргаар эцэслэхийн тулд хэд хэдэн удаа утсаар ярьсан талаар Ройтерс агентлаг мэдээлж байсан.
Ираны талаас Гадаад хэргийн дэд сайд Саид Хатибзаде ВВС-д өгсөн ярилцлагадаа дипломат харилцааг "эхний сонголт" гэж найдаж байгаа боловч бөмбөгдөлт үргэлжилж байгаа "бид ямар ч хэлэлцээр эхлүүлж чадахгүй" гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр АНУ-ын оролцоо нь "бүх бүс нутгийн там болно", энэ бол "Америкийн дайн биш" бөгөөд хэрвээ Трамп оролцох юм бол түүнийг "өөрийн харьяалагддаггүй дайнд оролцсон ерөнхийлөгч" гэдгээр үргэлж санаж байх болно" хэмээн нэмж хэлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх