K-POP хатан AILEE монголд газардлаа

Ж.Номин
2025-06-20

Монгол, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Evandis энтертайнментаас зохион байгуулах гэж буй “Super concert 2025” тоглолтод оролцох БНСУ-ын алдарт соло дуучин Amy Lee буюу Ailee Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо газардлаа.

Ailee 2 сарын өмнө гэрлэсэн бөгөөд нөхөртэй Choi Si Hun-тэйгээ хамт ирсэн байна. Түүний нөхрийн хувьд Netflix-ийн “Single’s Inferno” шоуны нэгдүгээр бүлэгт оролцож байснаараа олонд танигдсан. 

"I Will Show You", "Heaven", "Don't Touch Me" , "I Will Go to You Like the First Snow" зэрэг дуугаараа дэлхийд хэдийнээ танигдсан түүнтэй маргааш буюу 6 сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Super concert 2025” тоглолтоор уулзах боломжтой. 

Тус тоглолт зөвхөн хөгжим сонирхогчдод төдийгүй олон улсын соёлын солилцооны чухал үйл явдал болж буй билээ.

Тасалбараа https://shoppy.mn/products/superconcert-250621 холбоосоор амжиж аваарай. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe