Голын усанд өчигдөр 4 иргэн живж, амиа алджээ.
Цаг агаар хэт халж буйтай холбогдуулан Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн хөдөлгөөн ихсэн, эрсдэл нэмэгдэж байна.
Иймд Онцгой байдлын газраас
- гол, усны ойролцоо бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхгүй байх
- согтууруулах ундаа хэрэглсэн бол гол, усанд орохгүй байх
- зориулалтын бус хэрэгсэл ашиглахгүй байх
- баталгаат гүүр гармаар зорчихыг онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх