“The MongolZ” багийнхан ярилцлага өгөөгүй шалтгаанаа тайлбарлажээ

.Graph
2025-06-25

CS2-ын жилд хоёр удаа болдог хамгийн том тэмцээн буюу 2025 оны "BLAST.tv Austin Major"-ын аваргын төлөөх финалын тоглолт 2025 оны 6 сарын 22-23-нд шилжих шөнийн 03:30 цагт эхэлж, үүрээр дууссан. 

Тус тэмцээний финалд Ази тивээс анх удаа монголын "The MongolZ" баг гарч,  Францын "Team Vitality"-тай тоглон 1:2-ын харьцаагаар тэмцээнээ өндөрлүүлж, дэд аваргаар шалгарсан юм. Уг финалын тоглолтыг Монгол орон даяар мянга мянган залуус байгаа бүс нутагтаа цуглан “Watch Party” зохион байгуулан үзсэн. 

Тэгвэл өчигдөр буюу 6 сарын 24-ний орой "The MongolZ" багийн тоглогчид эх орондоо ирсэн билээ. Тэднийг тоссон сэтгүүлчид яриа авахаар бүчсэн боловч "The MongolZ" багийн арын албаныхан тоглогчдоор дэлгэрэнгүй ярилцлага өгүүлээгүй юм. 

Уг асуудалд багийн гишүүд өөр өөрсдийн байр сууриа сошиал хуудсаар дамжуулан илэрхийлсэн билээ. 

“Senzu” буюу М.Азбаяр:

- Юуны өмнө яриа өгөөгүйд уучлаарай. Нийт 20 цаг шууд нисэж ирж байгаа шүү дээ. Бас бүгдэд нь ярилцлага өгөх хэцүү. Нэгэнд нь өгчхөөд явах хэцүү. Бас асуултад юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Одоо гэртээ хэвтээд гоё байна. 7 сарын дундуур stream хийх тул үзээрэй.

“bLitz” буюу Б.Гарьдмагнай:

- Угаасаа яриа өгөхгүй гэж хэн ч юу ч хэлээгүй ирсэн. Нэг их их зантайдаа биш. Ойлгоорой. 6 сарын 29-нд эвент дээрээ  ярилцлага өгнө өө.

“Mzinho” буюу Б.Аюуш: 

- Финалдсан өдрийнхөө шөнөдөө шууд гарсан болохоор ядралттай байгаад ярилцлага өгч чадаагүй. Уучлаарай. 6 сарын 29-ний эвент дээр  тухтай уулзацгаая. 

Ташрамд, 6 сарын 29-нд Steppe Arena-д  "The Mongolz Homecoming 2025" фен эвент болох бөгөөд бүх тасалбар дууссан аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe