Bangkokpost - Вьетнам улс хээл хахууль, хөрөнгө шамшигдуулах, тагнуулын ажиллагаа, хуурамч эм бэлдмэл үйлдвэрлэсэн, түрэмгий дайн өдөөсөн, мансууруулах бодис зөөвөрлөсөн, Засгийн газрыг унагах зорилготой үйлдлүүд зэрэг найман гэмт хэрэгт оноодог цаазаар авах ялыг ирэх сараас эхлэн хална. Тодруулбал 7-р сарын 1-нээс өмнө эдгээр гэмт хэрэгт оногдуулсан цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчлөхийг зөвшөөрсөн өөрчлөлтийг Үндэсний ассамблей лхагва гаригт баталлаа гэж парламентын хуулийн хорооны дэд дарга Нгуен Чыонг Гианг мэдэгдсэн байна.
Үл хөдлөх хөрөнгийн магнат гэгдэх Чыонг Ми Ланд өнгөрсөн дөрөвдүгээр сард Вьетнам улсын түүхэн дэх хамгийн том залилангийн хэрэг болох Сайгон арилжааны банкнаас 2.3 тэрбум доллар шамшигдуулсан хэрэгт буруутгагдаж цаазаар авах ял оноожээ. Өдгөө 68 настай тэрээр 12 сард цаазын ялын эсрэг давж заалдсан ч ялагдсан бөгөөд нийт хөрөнгийн дөрөвний гурваас доошгүй хувийг буцаан өгвөл цаазаар авахаас зайлсхийж чадна хэмээн прокурорууд мэдэгджээ.
Энэхүү хуулийн өөрчлөлт Лан болон түүний гэр бүлийнхний хувьд маш сайн мэдээ бөгөөд түүний өмгөөлөгч Гианг Хонг Тханх “бид шүүхээс албан ёсоор сонсохыг хүлээж байна" хэмээн Bloomberg News-т ярьсан юм.
Сэтгэгдэл үлдээх