Чуулганы нэгдсэн хуралдаан 57.1 хувийн ирцтэй эхэллээ

Ц.Чимэдцэеэ
2025-06-26

Хаврын чуулган үргэлжилж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд 72 гишүүн ирж, 57.1 хувийн ирц бүрдсэнийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа танилцуулснаар эхэллээ.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэр

Үдээс хойш

  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай
  • Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe