YG Entertainment пүрэв гарагт эхлэх "Deadline" аялан тоглолтын трейлер видеог албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан 2025 оны 6 сарын 25-нд нийтэллээ. YouTube хуудсанд цацагдсан трейлер видео одоогийн байдлаар 707 000 удаа тоглогджээ.
"Трейлерийг Калифорниа мужийн Ланкастер хотын ойролцоох газар болон Холливудын студид олон улсад нэр хүндтэй найруулагч нартай хамтран хийсэн" гэж YG Entertainment хэвлэлийнхэнд мэдэгджээ.
"Deadline" аялал 7-р сарын 5-6-нд Сөүлээс баруун хойд зүгт орших Гоян хотын Гоян спорт цогцолборын төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Аялан тоглолт дэлхийн 16 хотоор аялах төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл үлдээх