Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг УИХ энэ сарын 2-3-ныг шилжих шөнө хэлэлцcэн. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зарим гишүүдтэй уулзаж лоббидохоор завдсан эсэхийг нэр бүхий сэтгүүлч нар тодруулахыг оролдсон юм.
Сэтгүүлчдийг төрийн тусгайгийнхан зогсоож буй дүрс бичлэг байдаг. Мөн тэдний биед халдсан хэмээн мэдээлж байв.
Тэгвэл Newsroom.mn сайтын Сэтгүүлч Б.Батцэцэг Төрийн тусгай хамгаалалтын газар албан бичгээр хандан тайлбар шаарджээ.
Учир нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан иргэн бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас эхлэн гурван жил төрийн тусгай хамгаалалтад байхаар зохицуулсан.
Тэгвэл албан бичгийн хариуд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үеийн 80 дугаар тогтоолоор ийнхүү хамгаалуулдаг гэжээ.
Сэтгүүлч Б.Батцэцэг: Экс ерөнхийлөгч, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга ээжийнхээ үгэнд орж Чуулганы хуралдаа сууна гэж хэлсэн үгэндээ хүрээгүй. Үүнийг нь тодруулахаар очсон сэтгүүлчдийг хамгаалагчид нь түлхэж, цохисон асуудал гарсан юм. Тухайн хамгаалалт нь ТӨРИЙН ТУСГАЙГИЙНХ байсан. Уг нь Х.Баттулга ерөнхийлөгчийн ажлаа өгөөд 3 жил болсон тул хамгаалалт нь буусан. Гэтэл ерөнхий сайд асан Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗГ-ын тогтоол гаргаад төрийн тусгайгийн хамгаалалтад Х.БАТТУЛГЫГ авсан байна. ТАТВАР төлөгчдийн мөнгөөр гишүүнийг хамгаалалтад авсан гэх асуудал харагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх