Нийслэлд дунджаар 50-80 бүртгэгддэг байсан халаасны хулгайн гомдол мэдээлэл энэ сарын 15-ны байдлаар 10-25 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 55,8 хувиар буурсан байна.
Энэ нь анх удаа буурсан үзүүлэлттэй тэмдэглэгдэж байгаа аж.
Тус гэмт хэргийн хохирогчийн 85 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Халаасны хулгайч нар яарч сандарсан, хайхрамжгүй байр байдлыг нь ажиглан хүн ихтэй газар иргэдийн анхаарлыг сарниулж гэмт хэрэг үйлддэг аж.
Цаашлаад хулгайн эд юмсыг, худалдан борлуулж, ченж нараар дамжуулан хил давуулдаг байна.
Хамгийн их үйлдэгддэг газар бол нийтийн тээвэр дотор, автобусны буудал орчим, зах худалдааны төв, дэлгүүр, гудамж талбай, явган хүний гарц зэрэг газрууд байдаг.
Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, буруулах чиглэлээр олон талт ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, “Сэрэмж”, “Халаас-Шийдвэрлэлт” арга хэмжээний үр дүнд энэхүү гэмт хэрэг багассан хэмээн албаныхан үзэж байна.
#Сонор сэрэмж хаана ч илүүдэхгүй. Сэрэмжилье-Болгоомжилъё.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтэс
Сэтгэгдэл үлдээх