Дэлхийн олон орны тренд бүтээгдэхүүнийг “GS25” ая тухтай дэлгүүр хэрэглэгчдэд ойртуулан, цаг үетэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог билээ.
Хааяа нэг бэлэн гоймон идмээр санагдсан үед шууд л чанаад идэх боломжтой төхөөрөмжүүдийг “GS25” ая тухтай дэлгүүр салбарууддаа нэмж байршууллаа. Хэрэглэгч таны цагийг хэмнэж, хурдан, тухтай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гоймонгоо шууд чанаад идэх боломжтой цэгийн тоо нэмэгдээд байна.
Дэлгүүрт байрлуулсан тусгай зориулалтын халуун усны машин, аяга, таваг, амтлагчийн булан зэргийг ашиглан хэрэглэгчид сонгосон гоймонгоо шууд чанаж идэх боломжтой. Мөн нэмэлт хачир, хамт идэхэд тохиромжтой бүх зүйлс нэг дор байгаа нь илүү хялбар юм.
Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний танилцуулга төв (AT) болон “K-Food” байгууллагын дэмжлэгтэйгээр илүү олон төрлийн солонгос гоймон, зууш, бэлэн хоолны бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдэд туршиж үзэх, амталж сонгох боломж нэмэгдэж байна.
Мөн олон олон урамшууллаар баялаг өдрүүдэд “GS25” дэлгүүрээр зочлоорой.
Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас
Сэтгэгдэл үлдээх