Валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангах, үнийн өсөлтийг барих боломж нь АЛТ-3 хөтөлбөр

.Graph
2025-06-27

УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэж буй. Тэгвэл улсын төсөв гэхээсээ илүү мөнгөний бодлого, ханшинд хамгийн их нөлөөтэй алт олборлолтын асуудлаарх тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ.

Алтны үнэ сүүлийн жилүүдэд эрс өсөж байна. Гэхдээ Монголбанканд тушааж байгаа алтны хэмжээ жилээс жилд унаж байгаа аж. Энэ нь уг салбарт бодлого гаргаж дэмжээгүй явж ирсний илрэл. Манай улс 500 орчим тонн алтны бүртгэгдсэн нөөцтэй.

Үүний 100 орчим тонныг олборлох зөвшөөрөл олговол энэ оны төгсгөл гэхэд Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангах, үнийн өсөлтийг барих боломж үүснэ.

Гэтэл тодорхой хуулийн зүйл, заалтын улмаас олборлолт хийх хориотой байгаа. Уг хориотой зүйл заалтыг өөрчлөх, шийдэх бүрэн эрх нь УИХ-д бий. 

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Алт аяны тогтоолын төслийг Засгийн газар зориг гарган оруулж ирж байгаа. Энэ бол маш галтай сэдэв. Гэхдээ юутай ч алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах зорилгоор тогтоолын төслөө өргөн барилаа.

“Алт-3” аяны хүрээнд:

  • Нэгдүгээрт, тодорхой хуулийн хязгаарлалтад ороод гацчихсан, нөөц нь тогтоогдсон, үйлдвэрээ барьчихсан шууд эдийн засагт үр ашгаа өгөх боломжтой үндсэн ордуудыг эргэлтэд оруулах гэж байгаа юм. Шороон ордууд бол байгаль орчинд нөлөөлөх байдал илүү учраас судалгаа сайн хийж, ахиж ярих шаардлагатай байгаа.
  • Хоёрдугаарт, алт олборлогчдод татварын дэмжлэг үзүүлье гэдэг бодлого тусгасан. Яагаад гэвэл Монголбанканд тушаагдаж байгаа алтны хэмжээ өнгөрсөн оноос 16 хувиар буурсан. Энэ нь татварын шатлалын огцом өсөлттэй холбоотой байх магадлалтай юм. Гэтэл дэлхийн зах зээлд алтны үнэ нэг унц нь 3300 доллароос дээш гарсан, үүнээс цааш нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe