Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ сарын 23-нд өргөн барьсан. Ийнхүү өнөөдөр Эдийн засгийн байнгын хороонд хэлэлцэхээр хүлээж байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Эрчим хүчний яам холбогдох санал аваагүй. Маш чухал асуудлыг Үндэсний их баяр наадамтай давхцуулан яаралтай хэлэлцүүлэх гэж байгаа нь сэжигтэй санагдаж байна” гэсэн юм.
Мөн түүний мэдэгдэлд,
Хуулийн төсөлд “Эрчим хүчний төсөл” гэдэг шинэ нэршил бий болсон. Үүнийг “нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний шинэ эх үүсвэрийн зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга, байгууламж барих, ашиглах, өмчлөх, шинэчлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг ойлгоно” гэсэн. Ийнхүү “сэргээгдэх эрчим хүч” гэх ойлголтыг орхигдуулсан.
Дагуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ гэх ойлголт оруулж ирсэн.
Хэрэв салбар болгон дээр тендерийн тухай хууль хэрэгжихгүй тусад нь ялгаад авдаг байдал үргэлжлэх юм бол Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн агуулга зөрчигдөх аюултай.
Эрчим хүчний зохицуулах хорооноос олгож байгаа тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Эрчим хүчний яам энэ хуулийн төслөөр өөр дээрээ татан авчирч байна.
Тухайлбал, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэж байгаа компанийг шалгаруулах ажлын хэсэг яамд 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдана. Энэ 5 хүн эрчим хүчний төслүүдийг дангаар шийдвэрлэх эрхтэй болж байна. Үүнд,
Сэтгэгдэл үлдээх