Дэлхийн бүжгийн спортын холбооноос албан ёсоор Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Латин Хореографик" ДАШТ тэмцээн Португали улсад амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнээс "Стар" бүжгийн студийн өсвөрийн бүжигчид болох "Star girls" хамтлаг багийн төрлөөр нэгдүгээр байр эзэлж, Дэлхийн аварга боллоо.
"Star girls" хамтлаг нь нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тамирчид 12-14 насны охид юм. Тэдний хувьд Монгол Улсын хэмжээнд бүжгийн спортын багийн төрлөөр анхны алтан медалийг авч түүхэн амжилт бүтээлээ.
Дэлхийн аваргууд маань эхний шатнаас хамгийн өрсөлдөөнтэй хэсэгт, хамгийн олон буюу 9 багтай өрсөлдөж, финалын шатанд 2-р байраар шалгаран үлдсэн.
Финалын шатанд хамгийн өндөр 29.689 оноогоор дэлхийн аваргын болзол хангасан юм. Тэд өмнөх жилийн дэлхийн аварга, европын аварга багуудыг хойноо орхиж ЧАНСАА өндөртэй аваргууд боллоо.
Сэтгэгдэл үлдээх