“Улаанбурхан”-ы эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлж байна

Ц.Чимэдцэеэ
2025-07-01

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аянг эхлүүллээ.

Аяны хүрээнд өнөөдөр 11.40-13.40 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 3-р хорооны хүүхдүүдэд зориулсан “Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх өдөрлөг” зохион байгуулж байна.

Иргэд Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 24-р сургуулийн баруун талд байрлах “Мэнд Цолмон” өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талбайгаас тус өдөрлөгт хамрагдах боломжтой.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн,  Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-ын төлөөлөгчид оролцох юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe