Наадмаар нөхөн амрах эсэхийг чуулганаар хэлэлцэнэ

Ц.Чимэдцэеэ
2025-07-01

Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн 10-15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дээрх өдрүүдэд бүх нийтээр амрах зохицуулалттай. Харин баярын өдөр амралтын өдөртэй давхардсан тохиолдолд хэрхэх тухай тодорхой тусгаагүй байдаг.

Энэ жилийн тухайд долоодугаар сарын 12, 13 бямба ням гарагт тохиож буй.

Засгийн газраас төрийн байгууллагуудыг 17, 18-нд нөхөн амрааж, өөр амралтын өдрүүдэд ажиллуулан тооцуулах тогтоол гаргасан.

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороогоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

Тухайлбал нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe