Худалдагчийн биед халдсан этгээдийг 48 цаг баривчлан шалгаж байна

Ц.Чимэдцэеэ
2025-07-02

Дэлгүүрийн худалдагчийн биед "6 зайрмаг бичээдэх" хэмээн халдаж буй видео цахим сүлжээнд цацагдсан. Тухайн үйл явдал нь Дундговь аймагт болсон явдал ба ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө.

Цагдаагийн байгууллагад зургаадугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 40 минутад Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дэлгүүрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлага тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул даруй эрүүлжүүлэх байранд хүргэж, саатуулан шалгажээ.

Хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоох зорилгоор шинжээч томилж, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох чиглэлээр хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас сэжигтэн Н-ийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, өчигдрөөс эхлэн 48 цагийн хугацаагаар баривчилсан.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe