БНСУ-ын Ерөнхий прокурор томилогдсоноосоо 9 сарын дараа ажлаа өглөө

Ц.Чимэдцэеэ
2025-07-02

БНСУ-ын Ерөнхий прокурор Шим У-жүн (Shim Woo-jung) өнөөдөр албан ёсоор чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлжээ.

Албан тушаалдаа 2024 оны 9‑р сард томилогдсон бөгөөд хоёр жилийн хугацаатай ажиллах ёстой байсан ч ердөө 9 сарын дараа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна.

Ийнхүү маргааш “тусгай ёслолгүйгээр” албан тушаалаасаа татгалзах болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Албан бичигтээ прокурорын байгууллагын урт хугацааны тогтвортой байдал, нэр хүндийг хамгаалахын тулд хэмээн шалтгаанаа тайлбарласан байна.

Энэ нь томоохон авлига, эрх мэдэл урвуулсан хэргийг мөрдөн шалгах эрхийг прокуророос салгаж, бие даасан мөрдөн шалгах агентлаг руу шилжүүлэх бодлогыг эсэргүүцэж буй явдал хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

54 настай Шим У-жүн 1988 оноос хойш хоёр жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусалгүй ажлаа өгч буй 16 дахь Ерөнхий прокурор боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe