Чуулганаар долоон асуудал хэлэлцэж байна

Ц.Чимэдцэеэ
2025-07-02

Хаврын чуулган үргэлжилж байна. Ээлжит хуралдаан тов ёсоор 14.00 цагт эхэллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 73 гишүүн ирж, 57.9 хувийн ирц бүрдсэнийг танилцуулав.

Энэ удаагийн чуулганаар 7 асуудал хэлэлцэх товтой.

  • УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/
  • Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ Сайнзориг нар
  • Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх
  •  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/
  • Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

Мөн УИХ-ын дарга хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авсанд тооцсоныг танилцуулав.

Сэтгэгдэл үлдээх

Чуулганы хуралдаандаа суухгүй юм бол УИХ-ын гишүүн болж яадаг байна аа Чуулгандаа ирж суудаггүй гишүүдийг Эргүүлэн татдаг болмоор юм

Зочин

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe