Дундговь аймгийн Дэлгэрцогт сумд 5.0 магнитудын газар хөдөлжээ

Ц.Чимэдцэеэ
2025-07-03

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумд өнөө өглөө 07:03 цагийн үед 5.0 магнитудын газар хөдөлсөн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

5.0 магнитудын газар хөдлөлт нь Рихтерийн шаталбараар “дунд зэргийн” хэмээгддэг. Хүнд хүчтэй мэдрэгдэх ч чанартай сайн барилгад ноцтой хохирол учруулахгүй. Хөрсний гулсалт, жижиг ан цав үүсэх эрсдэлтэй юм байна.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:  

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс Хойд зүгт 13км

Дундговь аймгийн Дэрэн сумын төвөөс Баруун зүгт 29км

Дундговь аймгийн Адаацаг сумын төвөөс Зүүн зүгт 49км

Урьдчилсан байдлаар газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот, тус аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн сум, Төв аймагт мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж Дундговь аймгийн ОБЕГ мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe