Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан “Топ 100” аж ахуйн нэгжийг /ААН/ шалгаруулдаг. Үүнд групп компанийн амжилтаар “Шунхлай”групп хоёрт жагсжээ.
"Топ-100" ААН-ийг шалгаруулж, эрэмбэлэхдээ тухайн байгууллагын жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.
Тэгвэл "Шунхлай" группийн нийт 8 компани дээрх үзүүлэлтүүдээрээ 2024 оны “ТОП-100” ААН-д шалгарч, өмнөх жилийн амжилтаа бататгаад байна.
Мөн орлогын хэмжээгээр “Шунхлай” ХХК, “АПУ Трейдинг” ХХК, улсад төлсөн татварын хэмжээгээр “АПУ” ХК, нийт ажиллагсдын тоогоор “Дижитал Концепт” ХХК -д эхний 10 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Монгол улсын ууган компаниудын нэг болох “Шунхлай групп” нь 1993 онд авто машины баталгаат засвар үйлчилгээний цомхон бизнесээс гараагаа эхэлж байсан Шунхлай Групп нь өнөөдрийн байдлаар бизнесийн 6 чиглэлд 30 орчим охин болон хараат компанид 7800 орчим ажилтан ажиллагсадтай Монголын том групп компанийн нэг болтлоо өргөжин тэлээд байна.
Тус групп нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж, улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чандлан биелүүлсээр ирсэн билээ.
Сэтгэгдэл үлдээх