Хаврын чуулган үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан тов ёсоор 10.00 цагт эхэлж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нээсэн.
Хуралдаанаар дараах 16 асуудлыг хэлэлцэж байна.
Зарим байнгын хороодын хурал давхардсантай холбоотойгоор хэлэлцсэн асуудалд санал хураахыг хойшлуулж байна.
Тухайлбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй." гэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээж авсан Хууль зүйн байнгын хорооны саналтай танилцсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Дээрх зохицуулалт нь татгаваас зайлсхийх зорилгоор хоёр гэрээ байгуулдаг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хязгаарлах зорилготой байсан. Гэсэн ч иргэний эрхийг зөрчсөн байдлаар хэрэгжиж байна. Иймд аль аль талаа бодолцож, үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр оновчтой шийдэл хэрэгтэй" гэсэн юм.
Үргэлжлүүлэн дээр дурсан улсуудтай дипломат харилцаа тогтоох асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл үлдээх