"Монголын Эдийн Засгийн Форум 2025" 4500 гаруй оролцогчийг хамарна

.Graph
2025-07-04

16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын Эдийн Засгийн Форум нь Монгол Улсын Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэд болон олон улсын хөрөнгө оруулагчдын уулзан танилцах, үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах, асуудлаа хэлэлцдэг хамгийн том Форум юм. 7 сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн Ордонд болох Форумын 2025 оны хөтөлбөрийн хүрээнд Монголын Эдийн Засгийн Форумын Тэргүүн Ч.Ганхуяг, Эдийн засаг, хөгжлийн Сайд Н.Учрал нар хэвлэл мэдээлэлд нээлттэй танилцууллаа.

Энэ удаагийн Форум нийт 4500 гаруй оролцогсдыг хамрах ба

  • Засаглал ба Бизнесийн орчин
  • Дэд бүтэц ба Хөрөнгө оруулалт
  • Шинэ эдийн засаг
  • Уул уурхай ба Стратегийн нөөц сэдэвт Нэгдсэн хуралдаан, 12 салбар хуралдаан, 8 дугуй ширээний ярилцлага хийгдэж, 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилна. Мөн Төр засгийн төлөөлөгчид - 500, Хувийн хэвшил, ТББ, эрдэмтэн - 900, Олон улсын зочид - 700, Модератор, Панелист - 100, Ивээн тэтгэгч байгууллага - 100, Сайн дурын ажилчид - 100, Залуусын төлөөлөл - 2,000 гаруй оролцоход бэлэн боллоо.

Маргаашийн төлөө Хамтдаа уриатай Монголын Эдийн Засгийн Форум 2025-ыг зорин ирэх олон улсын хүндэт зочдоос дурдвал, CNN агентлаг,  J.P.Morgan, Meta, TikTok, The Asia Group, Швейцарийн алдарт Breitling, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын (UNCCD), Их Британийн Тээврийн яам, Их Британийн экспортын даатгалын агентлаг, Солонгосын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төв, Global Dignity, The August Fest, CC Technology, The Gideon Group, MPP&E Capital, Redhill зэрэг 500 орчим шийдвэр гаргах түвшний зочид, хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгчид ирж байгаа юм. 

Форумд нэгдэх: https://www.meforum.mn 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe