Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Ө.Гэрэлт-Одыг томиллоо

Ц.Чимэдцэеэ
2025-07-04

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Ө.Гэрэлт-Одыг томиллоо.

Өвгөнхүүгийн Гэрэлт-Од нь 1970 онд төрсөн 55 настай. 1978-1988 онд Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын 1 дүгээр арван жилийн сургууль, 1988-1993 онд Монгол Улсын Үндэсний Их сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр, докторын зэрэгтэй.

Ажлын замнал

  • 1993-1994 онд Ардын банкны Сүхбаатар салбарт эдийн засагч
  • 1994-1996 онд 33 дугаар тооцооны төвийн захирал
  • 1996-1999 онд Хадгаламжийн банкны тооцооны 29 дүгээр төв захирал
  • 1997-1998 онд Хадгаламжийн банкны тооцооны 2 дугаар нягтлан бодогч
  • 2000-2009 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш
  • 2009-2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Бизнес консалтинг төвийн захирал, Санхүүгийн тэнхимийн багш
  • 2013-2019 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш
  • 2019-2024 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвийн захирал Санхүүгийн тэнхимийн дэд профессор
  • 2024 оноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй.

Тэрбээр Санхүүгийн зохицуулалтын орчныг сайжруулахын тулд гурван үндсэн чиглэлд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Санхүүгийн зэх зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах зохицуулалтын чадамжийг сайжруулахын тулд ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээгээд, санхүүгийн зах зээлд оролцогч талууд нэг хэлээр ярьдаг ойлголцдог байх нь зохицуулалтын чадамжоролцогч талуудын санхүүгийн боловсролоос хамаарах бөгөөд энэ нь зохицуулалтын үндсэн чиглэл гэдгийг онцолсон.

Мөн тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг дэмжих бодлого хэрэгжүүлэх хүрээнд үндэсний санхүүгийн байгууллагуудыг гадаад зах зээлд гарч хөрөнгө татах, гадны хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагуудын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана хэмээсэн.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe