Мөрөөдлийн театрын Захирал, жүжигчин Г.Алтаншагайгийн тэнгэрт дэвшсэн аавдаа зориулж хийсэн "ЭЦЭГ" уран сайхны кино ШХАБ-ын олон улсын кино наадмын "ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ"-ийн шагнал хүртжээ.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын кино фестиваль БНХАУ Чунчин хотноо болж, өчигдөр буюу 7 сарын 6-ны өдөр шагналаа гардуулжээ. Тэгвэл уг наадамд найруулагч С. Баттулгын бүтээ “Эцэг” УСК өрсөлдөж, найруулагчаар нь ажилласан С. Баттулга “Шилдэг найруулагч” шагналыг хүртсэн байна.
Ташрамд, Киноны эцгийн дүрд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, БНМАУ-ын Гавьяат Жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва тоглосон аж.
Сэтгэгдэл үлдээх