Цагдаагийн байгууллагад өнөөдөр 12.30 цагийн орчимд Дархан сумын 9 дүгээр багийн нутагт байх орон сууцны байрны гадна 30 орчим насны эрэгтэй 4-5 орчим насны эмэгтэй хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөтөлж явж байгаад хүүхдээ орхиод зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаа хойшлуулашгүй ажиллагаагаар хүүхдийг хүчээр авч явах гэсэн этгээдийг олж тогтоосон байна.
Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, тогтооно хэмээн мэдэгдэв.
Сэтгэгдэл үлдээх