Mongol Finance Group, Bugan Suld Group, Ulziibayar B, Болор Сайнжаргал гэх Нигери улсаас удирдаж буй пэйжүүдээр дамжуулан “Манайд элсээд орлого олоорой” гэх агуулгатай постууд түгээжээ.
Бусдын зураг, бичлэг, пост, холбоо барих мэдээлэл, лого зэргийг ашиглан пэйжээ хөгжүүлж, орлого олох боломжтой хэмээн сурталчлан иргэдээс төлбөр, мөнгө авч цахим залилан хийж байна.
2024-2025 онд нээсэн шинэ пэйжүүд болох Mongol Finance Group, Bugan Suld Group, Ulziibayar B, Болор Сайнжаргал зэргээр дамжуулан “Манайд элсээд орлого олоорой” гэх агуулгатай постууд мөнгөн гүйлгээ хийсэн зургийн хамт түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Mongol Finance Group – 31 мянган дагагчтай
2024 оны 07 дугаар сарын 21-нд үүссэн тус пэйжийн ил тод байдлыг шалгавал Нигери улсаас 2 админ удирддаг ба холбоо барих мэдээлэлдээ Монголын бизнесийн зөвлөлийн хаяг болон Монголбанкны факсын дугаарыг ашиглажээ.
Mongol Finance Group пэйжийн ил тод байдал
Bugan Suld Group – 25 мянган дагагчтай
Анх 2024 оны 09 дүгээр сарын 09-нд Э. Оюу нэртэйгээр үүссэн тус пэйж 2025 оны 01 дүгээр сарын 26-нд нэрээ “BUGAN SULD GROUP” болгон өөрчилжээ. Одоогийн байдлаар Нигери улсаас гурван хүн уг пэйжийг удирдаж байна.
Тус пэйжийн “Манай коммюнитид элсээд орлого олох боломжтой” гэх агуулгатай постод хавсаргасан зургийг шалгавал гүйлгээний утга дээрх текстийг засварласан нь харагдаж байна.
Ulziibayar B – 17 мянган дагагчтай, Ulzii&Co capital – 19 мянган дагагчтай
Болдын Өлзийбаяр нэртэй хүний зураг, бичлэг, контентыг ашиглан Ulziibayar B болон Ulzii&Co capital гэх хуурамч пэйж 2025 оны 05 дугаар сард болон 07 дугаар сард тус тус үүсгэжээ.
Ulziibayar B гэх хуурамч пэйжийн ил тод байдал
Хуурамч хаяг болон жинхэнэ хаягийн харьцуулалт
Хуурамч хаяг болон жинхэнэ хаягийн харьцуулалт
2025 оны 07 дугаар сарын 28-нд Монголын Үнэт Цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Б.Өлзийбаяр өөрийн Facebook-т дээрх 2 хуурамч хаягийг репортлохыг уриалан, бусдад сэрэмжлүүлэг болгож пост түгээснийг эндээс үзээрэй.
Болор Сайнжаргал – 10 мянган дагагчтай
Пэйжийн ил тод байдлаас 2025 оны 06 дугаар сарын 30-нд үүссэн, Нигери улсаас 2 админ удирдаж байгаа зэргийг харж болно.
Хуурамч пэйжийн ил тод байдал
2025 оны 07 дугаар сарын 30-нд “Манай коммюнитид элсээд орлого олох боломжтой” гэх агуулгатай постын зургийг шалгавал мөн гүйлгээний утга дээрх текстийн фонт болон хэмжээ нь зөрүүтэй байгааг хараарай.
Цахим орчинд сүүлийн үед гаднын улсаас, тэр дундаа Нигери улсаас олон тооны хуурамч пэйжээр дамжуулан монгол иргэдийг мөнгөө өсгөх боломжтой, орлого олох боломжтой хэмээн сурталчилсан постоор урьдчилгаа төлбөр, татаас авч залилж байна. Иймд та дараах гурван алхмаар хуурамч хаяг, постыг шалгаж байгаарай.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
Сэтгэгдэл үлдээх