МАН-ын дотоод улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Ардчилсан намын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгийн өргөтгөсөн хуралдаан болжээ. Энэ хурлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан МАН-ын нэр бүхий улс төрчид ярьж байгаа учраас тухайн асуудлыг шүүхээр эцэслэн тогтоотол УИХ-ын чуулганыг ёс зүйн хувьд удирдах ёсгүй хэмээх шийдвэрийг УИХ-ын даргад хаяглан хүргүүлэхээр болсон байна.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хаяглан намын дотоод зөрчлөөс үүдсэн маргаан УИХ, Засгийн газрын түвшинд хүртэл гаарсан учраас асуудлыг шийдтэл 2026 оны төсвийг эргүүлэн татахыг шаардлага хүргүүлэхээр болсон байна.
Эрх баригч намын дотоод зөрчилтэй холбогдуулан сөрөг хүчин Ардчилсан намын улс төр ийнхүү эхэлж байна. Хэрвээ тухайн шаардлагуудыг хүлээн авахгүй, биелүүлэхгүй бол Улс төрийн зөвлөл бүлэг хоёр дахин хуралдан хэлэлцэж дараа дараагийн арга хэмжээг авах болно гэдгээ мөн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх
Зөв штээ
Онон
Дэмжих үү?
0 0