Реппер Cardi B дөрөв дэх хүүхдээ тээж байна

Д.Халиунаа
2025-10-02

Холливудын алдарт эмэгтэй реппер Cardi B саяхан Беверли Хиллс хотод байрлах нэгэн эмэгтэйчүүдийн эмнэлгийн хамгаалалтын ажилтан рүү танхайрсан хэргээр АНУ-ын иргэний шүүхэд дуудагдсан билээ. Тус шүүх хурлын дүгнэлт өнгөрсөн есдүгээр сард гарж, дуучин Cardi B гэм буруугүй хэмээн шийдвэрлэгдсэн.

Шүүх хурлын үеэр интернет хэрэглэгчид түүнийг жирэмсэн байх магадлалтай хэмээн цуурхаж байсан юм.

Харин тэрээр шүүх хуралд ялалт байгуулсныхаа дараа тик ток хуудаснаа бичлэг хийж, шүүх хурлын үеэр хиймэл гэдэс зүүснээ илчилж байсан. Түүнээс гадна өөрийн хоёр дахь “I am the Drama” цомгоо гаргаад амжсан. 

Эдгээр үйл явдлын дараагаар Cardi B өнгөрсөн мягмарт гарагт Нью-Йорк хотод болсон Дэлхийн иргэдийн наадамд үзүүлбэр үзүүлэх үедээ жирэмсэн байсан нь олны гайхширлыг төрүүлээд байна. Шүтэн бишрэгчид түүнд хоёр дахь удаагаа хууртсан нь энэ билээ. 

Тэрбээр 2017 онд Мигос хамтлагийн реппер Offset-тэй гэрлэж гурван хүүхдийн ээж болсон хэдий ч хосууд 2024 онд өрх тусгаарласан. Харин энэ онд реппер эмэгтэй “NFL” (АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөг)-ийн тоглогч Стефон Диггстэй үерхэж эхэлсэн. Мөн саяхан Cardi B "CBS Mornings" нэвтрүүлэгт хийсэн ярилцлагын үеэр шинэхэн найз залуугаасаа хүүхэдтэй болсноо албан ёсоор зарлалаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe