Voyager Transparency төсөл UNDP in Asia and the Pacific-ийн зохион байгуулсан "Civic Tech Innovation Challenge on Governance 2025" тэмцээнд Ази-Номхон далайн бүсийн 30 орны 251 төслөөс шалгарч “Rising Civic Innovation Award” шагнал хүртлээ.
Энэхүү хүндэт шагнал нь Монгол Улсад AI технологиор дамжуулан төрийн ил тод байдлыг сайжруулах чиглэлд хийж буй бидний хүчин чармайлтыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл боллоо.
Voyager Transparency нь төсвийн зарцуулалт, төрийн худалдан авалтын өгөгдлийг иргэд, олон нийтэд хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй, хайлтын систем хэлбэрээр хүргэх зорилготой AI дата агент юм.
Иргэд энэхүү AI агентын тусламжтай хэдхэн секундын дотор “төрийн мөнгө хаашаа урсаж байна вэ?”, "таны татварт төлсөн нэг төгрөг бүр юунд зарцуулагдаж байна вэ?" гэдгийг асууж, хариултаа бодит эх сурвалжаас авах боломжтой.
Тэд энэхүү амжилтаа Монголын иргэний нийгмийн инноваци, нээлттэй өгөгдлийн экосистем, болон итгэлцэлд суурилсан технологийн хөгжилд зориулахаар болжээ.
Сэтгэгдэл үлдээх
Гайхалтай.Мундаг байна
Нарангэрэл Дэлгэрдаваа
Дэмжих үү?
0 0