Д.Амарбаясгаланг гурван гэмт хэрэгт яллагдагчаар татжээ

Ц.Чимэдцэеэ
2025-10-27

УЕП-оос УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуульд зааснаар доорх гурван гэмт хэрэгт буруутгагдсан үндэслэлтэй гэж үзэн тус тус хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар мэдээллээ.

  • Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

22.1.2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • Их хэмжээний хахууль авах

22.4.2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих

22.10.2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс УЕП-т өнгөрөгч долоо хоногт яллагдагчаар татах санал  ирүүлсэн даруй дээрх шийдвэрийг гарган мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

60 тэрбумын хэрэг, Хөгшин, Залуу Энхбаяруудын өш хонзон, санаатай ОЭ ба АБ нарыг намаас шахан зайлуулах, Гадаадын хэвлэлд их хэмжээний америк доллар төлж худал мэдээлэл цацуулах, улс төрийн дайн эхэлс

Зочин

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe