Вакцины талаар төөрөгдүүлсэн мэдээлэл түгээдэг хүмүүс хүчингүй болсон судалгааны талаар ярьжээ

Ц.Чимэдцэеэ
2025-11-19

2025 оны 11 дүгээр сарын 17-нд “Эко хүүхдийн төлөө нэгдье” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлаж, вакцины хор нөлөөний талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийжээ.

Энэ талаар Монголын баримт шалтгалтын төв нягталж, дараах үр дүнг мэдээлж байна.

“Эко хүүхдийн төлөө нэгдье” гэх хэвлэлийн бага хурал нь вакцин эсэргүүцэгчдийн байнга түгээдэг худал, батлагдаагүй мэдээллийг дахин давтаж, олон нийтийг төөрөгдүүлжээ.

Энэ мэдээллийг Newswire.mnТВ24 зэрэг сайт шууд дамжуулсан байна.

“Вакцин хийлгээгүй хүүхдүүд илүү эрүүл байдаг” гэх хүчингүй болсон судалгааг онцолжээ

Хэвлэлийн бага хурлын үеэр “2020 онд Портлант хотын хүүхдийн хувийн эмнэлэгт хийсэн” гэх судалгааны талаар танилцуулсан.

Танилцуулсан судалгаа нь хүчингүй болсон талаар манай төвөөс 2025 оны 07 дугаар сарын 10-нд баримт шалгалт хийж мэдээлж байсан.

Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сард James Lyons-Weiler, Paul Thomas (Пол Томас) нарын гаргасан “Relative Incidence of Office Visits and Cumulative Rates of Billed Diagnoses Along the Axis of Vaccination” нэртэй судалгааг дурдсан байна. Энэ судалгаа нь вакцинд хамрагдсан хүүхдүүд эмчид үзүүлэх тохиолдол нь вакцинд хамрагдаагүй хүүхдүүдээс их байсан ба вакцинд хамрагдсан хүүхдүүд чих, амьсгалын зам, арьсны өвчлөл гэх мэт олон төрлийн өвчлөлийн улмаас эмчид үзүүлж байсан хэмээн дүгнэсэн байна.

Уг судалгааг PubMed Central-ийн албан ёсны вэбсайт дээр 2020 оны 11 дүгээр сарын 22-нд нийтэлсэн ч 2021 оны 01 дүгээр сарын 22-нд уг судалгааны тооцоололд хоёр алдаа гарсныг засварлаж, 2021 оны 07 дугаар сарын 22-нд хүчингүй болгожээ. Судалгаа нь арга зүйн хувьд алдаатай гэж шүүмжлэгчид үзэж, сэтгүүлийн редакцын зүгээс түүний “дүгнэлтнүүдийг дэмжих шинжлэх ухааны сайн дата байгаагүй” болохыг онцлон түүний судалгааг хүчингүй болгосон.

Хүчингүй болгосон судалгааны өгүүллийн зураг

  • Мөн 2023 оны 03 дугаар сард АНУ-ын Вашингтон мужийн эрүүл мэндийн комисс дээрх судалгааг хийсэн Пол Томас гэх хүнийг эрүүл мэндийн худал, төөрөгдүүлсэн мэдээ, мэдэгдэл түгээж, мэргэжлийн бус үйлдэл гаргасан гэх үндэслэлээр эмчийн лицензийг нь хүчингүй болгожээ.

Мэдээлэл хийсэн хүмүүс цахим орчинд вакцины талаар худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тогтмол түгээдэг

Мэдээллийн үеэр дээрх хүчингүй болсон судалгаанаас гадна вакцин хорт бодис агуулдаг, хүний биед хор учруулдаг зэрэг шинжлэх ухаанаар батлагдаагүй вакцин эсэргүүцэгчдийн түгээмэл түгээдэг худал мэдээллийг дурджээ. Тус хэвлэлийн бага хурлыг хийсэн хүмүүсийн цахим хуудсаараа өмнө нь түгээж байсан вакцины холбогдолтой төөрөгдүүлсэн мэдээлэлд хийсэн баримт шалгалтуудыг доор нэгтгэлээ.

– Жүрмэд Занаа гэх хаягаас: 

–Бадарч Бямбадулам гэх хаягаас:

–Handaa Byamba гэх хаягаас:

–Ulziitogtokh Tsedev гэх хаягаас:

Otgoo Sanjaa гэх хаягаас

Эдгээр баримт шалгалтад дурдсан агуулгуудаа дээрх хүмүүс хэвлэлийн хурлын үеэр дахин ярьсан байна.

Дүгнээд хэлбэл, “Эко хүүхдийн төлөө нэгдье” гэх хэвлэлийн бага хурал нь вакцин эсэргүүцэгчдийн байнга түгээдэг худал, батлагдаагүй мэдээллийг дахин давтаж, олон нийтийг төөрөгдүүлжээ.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Эх сурвалж: MFCC

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe