Бидний хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлууд: Тэд юу хийж явна вэ

.
2024-02-23

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Боловсролын орчин дахь хүүхдийн эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаа”-г танилцууллаа. Судалгаанд аймаг, дүүргийн 51 ЕБС-ийн 3281 сурагч оролцжээ. 

Хүүхдүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ

  • Судалгаанд оролцсон 10 хүүхэд тутмын 7 нь архи, согтууруулах ундаа хэрэглэж байжээ. Ялангуяа, 13-15 насны хүүхдүүд 16-17 насны хүүхдүүдээс 20 хувиар илүү хэрэглэдэг. 
  • 2013 оны судалгаатай харьцуулахад, эмэгтэй хүүхдүүд 14 наснаас өмнө архи, согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байдал нэмэгдсэн аж.

Хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд

  • Судалгаанд оролцсон 5 хүүхэд тутмын 2 нь амиа хорлохоор төлөвлөж, нэг ба түүнээс олон удаа оролдсон байна.
  • Судалгаанд оролцсон 5 хүүхэд тутмын 1 нь байнга ганцаарддаг.

Хүүхдүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд

  • Судалгаанд оролцсон 5 хүүхэд тутмын 3 нь бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэж даджээ. Энэ үзүүлэлт нь анги ахих тусам нэмэгдсэн аж.
  • Эцэг эх, асран хамгаалагч нарт анхааруулахад, 5 хүүхэд тутмын 3 нь бэлгийн амьдралын талаар тантай ярилцаж, асууж чадахгүй байна.

Хүүхдүүдийн тамхины хэрэглээ

  • Судалгаанд оролцсон 5 хүүхэд тутмын 2 нь тамхийг ганц, хоёр удаа сорж үзсэн. 
  • Судалгаанд оролцсон 4 хүүхэд тутмын 1 нь сүүлийн нэг сар хамгийн багадаа 1 удаа электрон татжээ. Энэхүү үзүүлэлт хотын сурагчдад илүү байна. 

Хүүхдүүдийн хүчирхийлэлд өртөх байдал

  • Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 9.3 хувь нь бэлгийн дарамтад өртөж байсан. Ялангуяа, энэ үзүүлэлт эмэгтэй хүүхдэд эрэгтэй хүүхдээс хоёр дахин өндөр байна. 
  • Судалгаанд оролцсон 10 эрэгтэй хүүхдийн 1 нь, 5 эмэгтэй хүүхдийн 1 нь цахим дээрэлхэлтэд өртөж байна. 

Хүүхдүүдийн хооллолтын хэв маяг

  • Судалгаанд оролцсон 3 хүүхэд тутмын 2 нь хийжүүлсэн болон чихэрлэг ундааг өдөр бүр хэрэглэдэг. 
  • Эцэг эхчүүдэд анхааруулахад, судалгаанд оролцсон 10 хүүхэд тутмын 1 нь таргалалттай байна. 

Эцэг эх, асран хамгаалагч нарт хандаж хэлэхэд

  • Судалгаанд оролцсон 5 хүүхэд тутмын 4 нь тэдний сэтгэлийг зовоосон асуудлыг эцэг эх, асран хамгаалагч нь ойлгодоггүй, дэмждэггүй гэж хариулжээ. 
  • Судалгаанд оролцсон 5 хүүхэд тутмын 4 нь тэдний эд зүйлсэд зөвшөөрөлгүй хүрдэг эцэг эх, асран хамгаалагчтай гэж хариулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe