Оюу толгойн бүлэг ордын ашиглахтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор “Жавхлант” (ММ15225) “Шивээ толгой” (МV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудал сэдвээр мэдээлэл сонсож, гэрчүүдээс асуулт асуух юм.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Оюу толгой төсөл бол Монголын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг. 2009 онд анх хөрөнгө оруулалт болон хувь нийллүүэгчдийн гэрээ байгуулагдсанаас Монголын тал хөрөнгө оруулагчтай харилцан ойлголцож явсан. 16 жилийн хугацаанд болсон үйл явдлуудаас алдаа оноогоо илэн далангүй ярилцаад, ард түмэнд мэдээлэл өгөх нь зөв. Оюутолгойн бүпэг ордын нөөцийн 60 орчим хувь нь С зэрэгтэй гэсэн зүйлийг шинжээч танилцуулж байна. 2009 оноос хойш Оюу толгой компани хайгуулын ажилд хэр их хөрөнгө зарцуулж байгаа вэ.
Оюу толгой компанийн уулын ажлын төлөвлөгөөнд Онтре компанийн лицензэд хамаарч байгаа талбай ордог гэж ойлгосон. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү. Хоёр өөр газар лиценз явж байгаа атлаа үйл ажиллагааны төлөвлөгөө нэг яваад байна.
Нөөцийн талаар гадаад дотоод зөрүүтэй мэдээлсэн гэж шинжээч хэллээ. Молибдены нөөц дотоодод 203 мянган тонн бол гадаадад мэдээлэхдээ хоёр дахин илүү гэсэн гэж шинжээч хэллээ. ТЭЗҮ батлахгүй яваад байж болох уу.
Оюу толгой ХХК-ийн Ил уурхай хариуцсан еренхий менежер Т.Отгонбаяр:
Би олон жил Оюу толгойн нөөцийн чиглэлээр ажиллаж байсан. 60 орчим хувь нь С зэрэглэлийн нөөцтэй. Гэхдээ Оюу толгой нь хайгуулын ажлыг тасралтгүй хийж явдаг. Жишээлбэл 2009 онд 36 сая тонн зэстэй байсан бол 2014 онд 46 сая тонн зэстэй болсон.
Оюу толгой ХХК-ийн нөөцийн үнэлгээ хариуцсан менежер А.Одончимэг:
иОюу толгойн бүлэг ордын хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө лиценз бүрээр тус тусдаа хийгдээд явж байгаа. Онтре компанийн талбай дээр 2024 оноос эхлээд уулын ажлын төлөвлөгөө хийж эхэлсэн. ТЭ3Ү батлагдсанаас хойш уулын ажлын тайлан төлөвлөгөө хийгдэхгүй гэсэн албан бичиг хүргүүлсэн. 2024 оны уулын ажлын төлөвлөгөө бол ТЭЗҮ нэг байсан учраас нэгдсэн уулын ажлын төлөвлөгөө өгсөн 2025 онд хоёр тусгай зөвшөөрлийн талбай дээр тус тусад нь уулын ажлын төлөвлөгөө гүйцэтгээд явж байгаа.
“Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
ТЭЗҮ-д том өөрчлөлтүүд гарсан. Компанийн зүгээс ТЭЗҮ-ийг батлуулах, ойлголтыг нэг болгоход хүчин чармайлтыг гаргадаг. Эрдэс баялгийн зөвлөлөөс гаргаж буй дүгнэлтийг компанийн зүгээс чадахаараа биелүүлдэг ТЭЗҮ батлуулахтай хопбоотой компанийн эрх мэдпээс гарсан хэд хэдэн зүйл бий. Түүнийг биелүүлэх боломжгүй гэдгээ танилцуулсан.
ТЭЗҮ-ээ батлуулахаар хөөцөлдөөд явж байхад Оюу толгой компаниас шалтгаалахгүй асуудлуудыг тавьдаг. Топруулбал хувь нийлуулэгчдийн үр өгөөжийн тодорхойлолт, 103 дугаар тогтоолын хэрэгжилт, Онтрегийн асуудлыг нэг талдаа болгох гэх мэт. Энэ бол олон талын оролцоотой хүнд асуудал.
УУХҮЯ-ны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн М.Мэндбаяр:
2021 оны нөөц орсноос хойш ТЭЗҮ-ээ тодотоод манай зөвлөлд ирүүлсэн. Гэхдээ ТЭЗҮ хэлэлцэхээс өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн байдал, нөөц хэрхэн өөрчлөгдсөн талаар урьдчилсан дүн шинжилгээ хийгээд хурал хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна гэж үзвэл шинжээчийн баг томилдог.
Шинжээчийн баг ажиллаад, ТЭЗҮ хүлээн авах түвшинд хүрсэн бол зөвлөлөөр хэлэлцдэг. Процесс удааширч явсаар байгаад 2024 оны гуравдугаар сарын 1-ний өргөтгөсөн хуралдаанаар ТЭ3Ү-ийг хэлэлцсэн. Хүлээн аваагүй шалтгаан нь Онтре компанийн хоёр тусгай зевшөөрлийн хоёр тусдаа байгаа нөөцийг нийлж олборлож болох ч түүний эдийн засгийн үр өгөөжийг салгаж хийх естой гэсэн. Мөн санхүүгийн задаргаа тодорхойгүй, хэзээ хувь ашиг хүртэх нь эргэлзээтэй байсан учраас буцаасан.
Үргэлжлүүлэн Түр хорооны дарга О.Батнайрамдал "Хянан шалгах түр хороонд нийт 92467 хуудас нотлох баримтыг цуглуупсан ч 51 хувь нь нууцын тамга дарагдсан учир олон нийтэд ярьж болохгүй байна. Иймд яагаад нууцын тамга дарсан бэ” гэв
“Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
Компанид олон нийтэд нээлттэй мэдээллээс гадна дотоод журмаараа олон нийтийн хэрэгцээнд шаардлагагүй гэж тооцсон мэдээллүүд байдаг. Тиймдээ ч уг мэдээлэл нь нууц гэхээсээ илүү олон нийтэд байнга гаргаад байдаггүй л мэдээлэл юм.
Энэ хугацаанд нээлттэй байгаагүй биш. Компанийн зүгээс Түр хорооны шинжээч нарт дан ганц мэдээлэл өгөхөөс гадна тулж ажиллан бүх тооцооллоо тайлбарлаж нэлээд цаг зав зарцуулсан.
Нууцын тэмдэг нь байгууллагын нууцад хамаарах мэдээлэл болохыг тодорхойлсон тэмдэглэл бөгөөд хянан шаггах түр хороонд ологдсон мэдээлэл нь хянан шалгах үйп ажиплагааг хязгаарлахгүй, гагцхүү олгогдсон мэдээллийг албаны бус зориупалтаар бусдад тарааж түгээхээс сэргийлж байгууллагын мэдээплийн нууцлалыг хадгалахыг хүссэн тэмдэглэл аж. Хянан шалгах албаны хэрэгцээнд бүрэн ашиглаж болох мэдээлэл нь Байгууллагын нууцын тухай хуупийн 4 дүгээр зүйлийн 42-т заасныг үндэспэн Оюу толгой ХХК нь компанийн нууцлал бүхий мэдээлпийг тодорхойлж баталдаг түр хороонд олгогдсон мэдээлэл нь энэ тодорхойлолт орсон мэдээллүүд юм байна.
УИХ-ын гишүүн П.Ганзориг:
Сүүлийн 10 жилд ТЭЗҮ батлагдаагүй мөртлөө үйл ажиллагаа явагдаж байна. Өөр ТЭЗҮ-тэй яваа юм уу? Дотоод ТЭЗҮ гэж юм байгаа юу?
“Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
Дотоод, гадаад гэсэн хоёр өөр ТЭ3Y байх боломжгүй. ТЭЗҮ-ийн нэг л төлөвлөгөө бий. Үүнд эдийн засгийн үр өгөөж, техникийн шинэчлэл зэрэг шинэ мэдээллүүд байнга орж ирж байдаг. Иймд жил болгон ТЭЗҮ-ийн тооцооллоо шинэчлээд явдаг. Хөрөнгө оруулалтын гэрээгээр таван жилд нэг удаа зайлшгүй ТЭ3Ү-ээ танилцуулна.
Тухайн ордын олборлолтын хугацаа дөхөөд ирэхээр өмнө нь хайгулаа хийгээд, ТЭ3Ү-ээ хийх зэргээр үе шаттай явдаг.
Үргэлжлүүлэн сорчлон олборлох Оюу толгойн олборлолтын талаар Ил уурхай хариуцсан еренхий менежер Отгонбаяр:
Оюу толгойн олборлолт нь анх Өмнөд Оюу ордын ил уурхайгаас эхэлж далд уурхай руу орсон. Энэ асар том ордын ажил цаашид 100 жил үргэлжлэх ёстой учир хайгуулын ажил нь үе шат дараалалтайгаар явдаг. Тухайн ордын олборлолтын хугацаа дөхөөд ирэхээр өмнө нь хайгуулаа хийгээд цаашид ТЭ3У-ээ хийх зэргээр үе шат дараалалтай явдаг
Агуулга багатай хэсгүүдээ үлдээнэ гэсэн үг биш. Хайгуулын судалгаануудыг шат дараатайгаар хийж гүйцэтгэнэ.
"Оюу толгой" компанийн Геологич А.Одончимэг:
Оюу толгой компани дээр геологи болон үйлдвэрлэлийн нөөцийг тодорхойлоод явдаг. Геологийн нөөц дээр суурилсан тооцоолол дээр уурхайн үргэлжлэх хугацаа нь 2100 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөө тооцоо байгаа. Үйлдвэрлэлийн нөөц 2051 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хугацаанд Оюу толгойн бүлэг ордын хэмжээнд хайгуулын судалгаануудыг шат дараатайгаар хийж гүйцэтгэнэ. Үүний хүрээнд тухайн үйлдвэрлэлийн нөөц илүү тодорхой болж, ордын үр ашиг цаашид нэмэгдээд явах стратеги төлөвлөгөө байгаа.
Уг стратеги төлөвлөгөө хамгийн сүүлийн ТЭЗҮ дээрээ багтаасан байгаа. Агуулга багатай хэсгүүдээ үлдээнэ гэсэн үг биш. ТЭЗҮ23-д тодорхой тусгаснаар бид уурхайн насжилтын хугацаанд үйлдвэлэлийн нөөц, геологийн нөөцөө аль алиныг нь оруулан тооцоолсон байгаа. Өөрөөр хэлбэл агуулга багатай ч эдийн засгийн хувьд үр ашигтай хэсгүүдийг олборлоно. Гагцхүү цаг хугацааны хувьд уулын ажлын төлөвлөгөөгөөр тодорхойлогдоно гэсэн үг.
Шивээ толгой, Жавхлант лицензийн талбай хамгийн сүүлийн батлагдсан нийт үйлдвэрийн нөөц буюу эдийн засгийн хувьд ашигтай нөөцийн хүдрээр 3 хувь, зэсийн металлаар 5 хувийг эзэлдэг байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
2010 болон 2015 оны ТЭЗҮ, тодотголд Оюу толгой компанийн бус Онтрэ гоулд компанийн эзэмшлийн нөөцийн мэдээлэл ороод явж байна. Оюу толгой компани анхнаасаа өөрийн бус Онтрэгийн талбайн геологийн нөөцийг ашиглах байдалтай явж байна.
2020, 2023 оны ТЭЗҮ-ийн нөөцийн тодотгол дээр хоёр өөр компанийн юмаа салга гэхэд салгаагүй байгаа учраас батлаагүй гэдгийг УУХУЯ-ны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн М.Мэндбаяр хэллээ.
Танай эзэмшлийн талбайг өөр компани ухах гээд ТЭ3Ү хийгээд байхад та нар яагаад зөвшөөрөөд байгаа вэ?
"Онтрэ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Стивен Скотт:
Онтрэ компани 10 ажилтнаас бүрддэг багахан аж ахуйн нэгж. Тиймээс бид уулын үйл ажиллагаа ялангуяа олборлолтын ажил гүйцэтгэх техникийн хүчин чадал хомс. Онтрэ компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Оюутолгойн тусгай зөвшөөрөлтэй нэгдсэн нэгдмэл орд газар учраас үйл ажиллагааг нэгдсэн байдлаар явуулах нь эдийн засгийн хувьд зохимжтой гэж үзсэн. Тиймээс манай компанийн мэдэлд байгаа нөөцийг Оюутолгойн орд газраас тусдаа олборловол эдийн засгийн үр өгөөжгүй байна.
Хууль эрх зүйн үүднээс авч үзвэл 2009 онд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой компани нь Онтрэгийн өмнөөс тусгай зөвшөөрөл бүхий талбайн олборлолтыг явуулж, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулах заалттай.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
Онтрэ компанийн эзэмшилд байгаа хоёр лиценз дээр Оюутолгойн бүлэг ордын 32 хувь нь байна гэдгийг шинжээчийн танилцуулгаас харлаа. Онтрэ компани лиценз эзэмшигчийн хувьд тодорхой эрх үүрэгтэй. Компани өөрөө хайгуулын ажил, уулын төлөвлөгөө гэх өөрийн тусгай зөвшөөрлийн эрх үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж харагдлаа.
"Онтрэ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Стивен Скотт:
Бид эрх үүргээ гүйцэтгэхгүй байна гэдэгт санал нэгдэхгүй байхыг болгооно уу. Учир нь бид 2004 оноос хойш Оюу толгой компанитай эрх зүйн хувьд хүчин төгөлдөр, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтын хамтын ажиллагааны гэрээний дагуу үйл ажиллагаа хамтран явуулж эхэлсэн.
Үүний дагуу 2010 оноос хойш боловсруулсан ТЭЗҮ, нөөцийн үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө гэх мэт нэгдсэн баримт бичгүүдээ үйлдэж хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. Тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаатай холбоотой аливаа зардлуудыг хуулийн дагуу биелүүлж байгаа.
Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлүүдэд Онтрэ болон Оюу толгой (тэр үеийн “Айвенхоу Майнз Лимитед” ХХК) компани ямар зарчмаар үйл ажиллагаа явуулахыг тусгасан байдаг.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт:
Сонсгол хийх нь зүйтэй ч цаашид анхаарах ёстой зүйл байна. Энд 300 хүн дуудаад 17, 18 жилийн өмнөх асуултыг мэргэжлийн хүмүүс тавиад ямар ч материалтай танилцах боломжгүйгээр асуулт тавьж байгаа нь дутагдалтай байна. Та нарын ажилд нэмэр болох үүднээс энэ хүмүүс материалаа үзэж танилцаад хариултаа бэлддэг байвал та нарт хэрэгтэй. 20 жилийн өмнөх техникийн шинж чанартай асуултуудад урьдчилж материалтай танилцах боломж олгож байгаач ээ гэх хүсэлт байна.
Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хэрэв Оюу толгойн гэрээ хийгдээгүй бол дэлхийн эдийн засгийн хямралд Монгол Улс ямар хэмжээнд өртөх байсан талаар урьдчилсан тооцооллыг тухайн үед та бүхэн гаргаж байсан уу?
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт:
2008 оноос дэлхийн эдийн засгийн хямрал гүнзгийрч байсан. Гэрээ байгуулж байсан 2009 онд эдийн засгийн хямрал ид өрнөж байсан цаг үе. Монгол Улсын эдийн засгийн өсөлт анх удаа 2009 онд хасах хувьтай гарч байсан. Ажлын байр, төсөв, татварын орлого гээд бүгд тасарч байсан. Биднийг ажил авч байхад 2008 онд нэг өрхөд ногдох мөнгөн орлого 326 ам.доллар байсан нь эрчимтэй буурч маш хүндэрч байх үед уул уурхайн томоохон төслүүд цааш явснаас хойш 2012 он дуусахад нэг өрхийн мөнгөн орлого 627 ам.доллар болж дөрвөн жилийн дотор нэг өрхийн мөнгөн орлого нэг бүтэн нугарч сайжирч байсан.
Энэ гэрээнүүд хэрэгжээд хөрөнгө оруулалт нь орж ирж байсан болохоос биш төсвийн орлого нь орж ирээгүй байсан. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын төсвийн орлого 2 их наяд байсан бол өнөөдөр 30 их наяд болж 15 дахин өссөн байна. Тухайн үеийн эдийн засгийн байдал маш хүнд дэлхийн эдийн засгийн хямралтай тэр үед Засгийн Газар ажлаа аваад Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах үндсэн арга хэрэгсэл нь томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулаад эдийн засгийн өсөлтийг сэргээх ёстой гэсэн зорилгодоо хүрч байсан. 2011 онд 17.5 хувийн эдийн засгийн өсөлт гарч байсан
Сонсгол үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх