Нийтээр тэмдэглэх өдрийг ажлын өдөр шилжүүлэн амрах хуулийн төслийг хэлэлцэнэ

Ц.Чимэдцэеэ
2025-12-11

Намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

УИХ-ын дарга Н.Учрал 64 гишүүн ирж 50.8 хувийн ирц бүрсдэнийг танилцууллаа.

Тов ёсоор дараах асуудлыг хэлэлцэхээр тогтсон.

Хуралдааны эхэнд хэлэлцэж буй Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Бум-Очир "Манай улс хуулиар амрах 16 өдөртэй. Үүнээс амралтын өдөр таарсныг нь хасахаар 9-11 өдөр л амарч таараад байгаа юм. Энэ нь 17-18 өдөр амардаг дэлхийн дунджаас доогуур" хэмээн хэллээ.

Ийнхүү гишүүд асууулт асууж, хариулснаар тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe